Нууцлалын бодлого
Сүүлд шинэчилсэн: 2026-10-27
1. Бид ямар мэдээлэл хадгалдаг вэ
Та апп-д оруулсан нэр, үе шат, төрөх эсвэл төрсөн огноо, тэмдэглэлээ зөвхөн өөрийн утас, компьютерийн хөтөчид (localStorage) хадгална. Энэ мэдээлэл манай серверт илгээгддэггүй, бид харах боломжгүй.
2. Бүртгэл ба төлбөр
Одоогоор бүртгэл, төлбөр авдаггүй. Premium багц нээгдэх үед бүртгэл, төлбөрийн мэдээллийг хэрхэн хадгалахыг энэ хуудсанд урьдчилан нэмж мэдэгдэнэ.
3. Хэмжилт ба cookie
Сайтын ачааллыг хэмжих зорилгоор зочилсон хуудас, төхөөрөмжийн төрөл зэрэг нэргүй статистик цуглуулж болно. Үүнд таны нэр, хүүхдийн мэдээлэл орохгүй.
4. Мэдээллээ устгах
Апп-ийн «Би» хэсгийн «Дахин эхнээс нь эхлэх» товч эсвэл хөтчийнхөө өгөгдлийг цэвэрлэвэл бүх мэдээлэл устна.
5. Эрүүл мэндийн анхааруулга
Апп-ийн мэдээлэл ерөнхий зөвлөгөө бөгөөд эмч, эх баригчийн үзлэгийг орлохгүй. Санаа зовсон шинж тэмдэг илэрвэл эмчдээ шууд хандана уу.